Компанийн танилцуулга

“Эрдэнэсант –АЗЗА “ТӨХК нь Монгол Улсын Төрийн өмчийн Хорооны 2011 оны 10 дугаар сарын 06 –ны өдрийн 437 дугаар тогтоолоор “УБ- АЗЗА” ТӨХК-аас тусгаарлаж,  бие дааж “Эрдэнэсант–АЗЗА” ТӨХК болон байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэр дээр орон нутгийн чанартай хайрган болон хатуу хучилттай замыг технологийн өндөр түвшинд барих, засварлах, ган болон төмөрбетон гүүрийг барих засварлах, зэрэг ажлуудыг гэрээний дагуу гүйцэтгэдэг. Манай компани нь Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замын 70 дахь километрээс 284 дахь кмхүртэл 214 км хатуу хучилттай зам, 315 м төмөр бетон гүүр 220 гаруй төмөр бетон хоолойн засвар арчлалтын ажлыг хариуцан ажиллаж байна. Манай компани нь 37 хүний бүрэлдэхүүнтэй үйл  ажиллагаа явуулаж байна.

Хуваалцах :